Цахим хурал хийж үүрэг даалгавар өглөө
БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг 21 аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газрын удирдлагуудтай цахим хурал хийж үүрэг даалгавар өглөө
БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг албан ажлаа авсан даруйдаа Байгаль орчин, аялал жуулчлал гэсэн 2 том салбарын бодлого, хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлж байгаа салбарынхаа удирдлагуудтай цахим хурал хийж үүрэг даалгавар өглөө.
Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын тодорхой шийдвэрүүдийн дагуу 2015 онд төсвийг хэмнэх зорилт тавьж буйтай уялдуудан БОНХАЖЯ-аас энэхүү цахим хурлыг зохион байгууллаа.
Цахим хурлын хүрээнд 2 үндсэн зорилгын хүрээнд хийсэн бөгөөд оны эхний хагас жилд гүйцэтгэсэн гол ажлуудаа дүгнэх, тулгамдсан ажил асуудлаа тодорхойлох, цаг үеийн асуудлаар яамнаас харьяа байгууллагууддаа үүрэг даалгавар өгөх мөн Байгаль хамгаалах намрын сарын аяныг зохион байгуулалтын талаар танилцуулж чиглэл өглөө.
БОНХАЖ-ын сайд энэ удаагийн цахим хурлаараа орон нутгийн удирдах ажилтнуудад нийтдээ 18 зүйл бүхий чиглэлийн үүрэг даалгавар өгч нягт хамтран ажиллахыг үүрэг болголоо.
Цахим хуралд БОНХАЖ-ын сайд, Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, яамны 8 газрын дарга, Цаг уур, орчны шинжилгээний газар, Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга нар болон 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус цаг уур орчны шинжилгээний алба, 33 Хамгаалалтын захиргаа, 26 Сав газрын захиргааны удирдлага мэргэжилтнүүд оролцлоо.
БОНХАЖЯ-ны Хэвлэл Мэдээллийн Алба
URL: