Европын холбоо Сирийн дүрвэгсдэд тусламж үзүүлнэ

Европын холбоо Туркт дүрвэн очсон Сирийн 240 мянган дүрвэгсдэд 17 сая 500 мянган еврогийн тусламж олгоно гэж Европын холбооны комисс 10-нд мэдэгджээ.

Европын холбооны комиссын нийтэлсэн мэдээлэлд, дэмжлэг үзүүлэх хөрөнгийн 12 сая 500 сая еврог Туркт дүрвэн очсон 200 мянган Сири хүүхдүүдэд араб хэлний сургалт хийх, сэтгэл зүйн туслалцаа олгох, сургалтын тоног төхөөрөмжийг засан сэлбэх зэрэгт хэрэглэх ба Сири болон Туркийн 3700 сайн дурын багш нарыг бэлтгэн сургахад хэрэглэх юм байна. Нөгөө 5 сая еврог Туркийн дүрвэгсдийн 3 лагерьт байгаа 41 мянган дүрвэгсдэд хүнсний зүйл олгоход хэрэглэх болно. Европын холбоо нэгэнт НҮБ-ын хүүхдийн сан, Дэлхийн үр тарианы программын газартай гэрээнд гарын үсэг зурж, эдгээр хөрөнгө мөнгийг хэрэглэхийг баталгаажуулсан гэжээ.

55bed257cc89e6babig l5t4qzhi Syrian-refugee-children-f-023-600x399

Одоогийн хэрэгжүүлж байгаа дүрвэгсдийн асуудлаарх стратегийн бүдүүвч дор Марокко, Алжир, Тунис, Ливи, Египет, Йордан, Ливан, Сири зэрэг оронд үзүүлэх тусламжаа нэмэгдүүлж, дүрвэгсдийг эх үүсвэрээс нь хязгаарлаж, хууль бусаар дүрвэхэд цохилт өгч, бүс нутагт үймээн гарч дүрвэгсэд ихээр бий болохоос сэргийлэх болно гэж Европын холбоо илэрхийлжээ.

\Э.Г\ ХОУР


URL:

Сэтгэгдэл бичих