Ө.Хэрлэнчимэгийн ар гэрийнхэн мэдээлэл хийнэ

Эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж буй Ө.Хэрлэнчимэгийн ар гэрийнхэн өнөөдөр 11.00 цагаас Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийнэ.

Насанд хүрээгүй охиныг бүлэглэн хөнөөсөн хэрэгт гурван шатны шүүхээс ял сонссон Ө.Хэрлэнчимэг нарыг ар гэрийнхэн нь хэлмэгдсэн гэж үзэж байгаа аж.

Шат шатны шүүхээс Ө.Хэрлэнчимэг  Ж.Очбадрах нарт тус бүр 20 жил, зургаан сар, С.Гантуяа, Ү.Ганболд, Д.Сарантуяа нарт тус бүр 17 жилийн хорих ял эдлэх шийдвэр гарсан юм. Харин Д.Отгонжаргал, Ж.Оч-Мандах, К.Тэмүүжин нарыг гэм буруугүй хэмээн цагаатгасан.

Түүнчлэн уг хэрэгт хамсаатнаар татагдан шалгуулж шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон  С.Гантуяа, Ү.Ганболд, Д.Сарантуяа нар нь хэрэг гарах үед буюу 2008 онд насанд хүрээгүй байсан учир Өршөөлийн тухай хуульд хамруулсан юм.

Н.Түвшин


URL:

Сэтгэгдэл бичих