Берлинд Лениний хөшөөг буулгалаа
Социалист тогтолцооны үед Германы Берлин хотод баригдсан ЗХУ-ын удирдагч агсан В.И.Лениний хөшөөг германчууд өчигдөр буулгажээ. Нийтдээ 19 метр өндөр аварга цээж хөшөөг барилгын ажилчид хоёр цаг орчим буулгах, тээвэрлэх ажиллагааг явуулжээ.
Германы нийслэл Берлин хотын нууцлагдсан ойд хадгалагдаж үлдээд байсан энэхүү хөшөө нь 24 жилийн турш оршин байсаар ирснийг захиргааны ажилчид саяхан нураах шийдвэр гаргасан нь ийнхүү хэрэгжив.
Герман улс 1991 онд Берлиний ханыг нураасны дараа нэгдмэл байдалд орох үед тус улс ардчилсан нийгэмтэй болсон. Улмаар Ленин, Сталин зэрэг ЗХУ-ын удирдагчидтай холбоотой бүхий л хөшөө, баримал, түүх дурсгалын бүтээлүүдийг буулгасан түүхтэй.
Мөн нэгэн сонирхолтой баримт өгүүлэхэд, германчууд Оросоос зүүн нутгаа буцааж авсны дараа “Баяртай Ленин”, “Ленинээс хагацсан нь” гэх мэт утгатай 2003 кино, хошин бүтээлүүд туурвисан байдаг.
Саяхан буулгасан Ленины цээж хөшөө 3.5 тонн жинтэй байсан бөгөөд Берлины баруун хэсэг дэх Спандау Китаделын музей руу шилжиж байгаа юм байна.
Т.Бат
URL: