Нийслэлийн зарим удирдлагад хариуцлага тооцохыг үүрэгдлээ
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хариуцлага тооцох тухай” А/730 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтад заасан сар, улирлын төсвийн гүйцэтгэлийг мэдээлээгүй төсвийн шууд захирагч нарт, 6.3.1-6.3.3 дахь заалтын дагуу эрх бүхий байгууллагаас баталсан төсөв, гүйцэтгэлийн KPI-г байршуулаагүй байгууллагын дарга нарт тус тус сануулах сахилгын шийтгэлийг ногдууллаа. Холбогдох мэдээллийг хуулийн хугацаанд шилэн дансны цахим хуудсанд байршуулаагүй байгууллагын дарга нарт хуульд нийцүүлэн сахилгын арга хэмжээ ногдуулахыг Сонгинохайрхан, Багануур, Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд үргэлжлүүлэн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Дотоод аудитын алба, энэхүү захирамжийн биелэлтийг нийслэлийн хэмжээнд зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
САР, УЛИРЛЫН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛЭЭ БАЙРШУУЛААГҮЙ БАЙГУУЛЛАГЫН
ЖАГСААЛТ
№ | Харьяалал | Байгууллагын нэр |
1 | Сүхбаатар | 35 дугаар сургууль |
2 | 171 дүгээр цэцэрлэг | |
3 | Сонгинохайрхан | 158 дугаар цэцэрлэг |
4 | Чингэлтэй | 61 дүгээр сургууль |
ЗААЛТЫН ДАГУУ ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГААС БАТАЛСАН
ТӨСӨВ, ГҮЙЦЭТГЭЛИЙН KPI МЭДЭЭЛЭЭГҮЙ БАЙГУУЛЛАГЫН
ЖАГСААЛТ
№ | Харьяалал | Байгууллагын нэр |
1 | Нийслэл | Налайхын барилгын материал үйлдвэрлэлийн технологийн парк |
2 | Ус сувгийн удирдах газар | |
3 | Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар |
МЭДЭЭЛЛЭЭ ХУГАЦААНД НЬ МЭДЭЭЛЭЭГҮЙ
БАЙГУУЛЛАГЫН ЖАГСААЛТ
№ | Харьяалал | Байгууллагын нэр | Хуулийн заалт |
1 | Багануур | Ахмадын хороо | Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтад заасан сар, улирлын төсвийн гүйцэтгэлээ байршуулаагүй |
2 | Сонгинохайрхан | Өнө-Ачит өрхийн эмнэлэг | |
3 | Жаргалант Захирагчийн ажлын алба | ||
4 | Ахмадын хороо | ||
5 | Сонгинохайрхан амралт цогцолбор | ||
6 | Багануур | Авто жим | Шилэн дансны тухай хуулийн 6.3.1-6.3.3 дахь заалтын дагуу эрх бүхий байгууллагаас баталсан төсөв, гүйцэтгэлийн KPI мэдээлээгүй |
7 | Хот тохижилт | ||
8 | Сүхбаатар | Сүхбаатар Дэвшил ОНӨААТҮГ | |
9 | Баянзүрх | Нийтлэг үйлчилгээний газар 1 | |
10 | Нийтлэг үйлчилгээний газар 3 | ||
11 | Багануур | Усан спорт, боулингийн төв | Шилэн дансны тухай хуулийн 6.4.3 дахь заалтын дагуу тендертэй холбогдох мэдээллээ хуулийн хугацаанд мэдээлээгүй |
URL: