Ерөнхий сайд асан Ш.Гунгаадоржийн 30,000 мянган ам.долларын Америк хүргэн

2001 онд Монгол Улсын Боловсролын яамны Сургалтын төрийн сангийн зардлаар АНУ-ын Линкольны дээд сургуульд Гунгаадорж овогтой Тунгалаг хэмээх зурган дээрхи энэ бүсгүй өнөөг хүртэл Америк улсад суралцаж төгссөн хэдий ч өнөөг хүртэл “суралцсаар” л байна. Анх тухайн үеийн нэрээр Байгаль орчны яамны захиалгаар суралцсан Г.Тунгалаг бүсгүй улсын төсвөөс нийт 30,000 мянган ам.доллар авч магистрантурт суралцаж төгссөний дараа эх орондоо эргэн ирж улсын байгууллагад ажиллах үүргийг гэрээний дагуу хүлээсэн байдаг. Тиймээс ч Боловсролын яам нь иргэд дундаас суралцах чадвартай, цаасан дээр бус бодит амьдралд биеэрээ эх орондоо буцаж ирэх сэтгэлтэй, өндөр хөгжилтэй орнуудын мэдлэг өвөртөлсөн иргэдийг шалгаруулах журамтай байдаг. Гэвч захиалгаар суралцсан энэ бүсгүй өдгөө хүртэл Америк улсад суурьшин, бүр хувийн сууц худалдан авч тухалжээ. Гунгаадоржийн Тунгалаг бүсгүй АНУ-ын Калифорни мужийн Санта Клара хот дахь бараг хагас сая ам.долларын үнэтэй энэхүү зурган дээрхи байшинд америк нөхрийн хамтаар амьдарч байгаа нь зохих мэдээллийн сан дахь баримт болон  мужийн харьяа татварын байгууллагын тайлангаас харж болно.
Бидний анхаарал татсан хамгийн гол учир нь гэвэл иргэн Г.Тунгалаг нь 1990 оны шилжилтийн үеийн богинохон хугацаанд тухайн үейнхээр Сайд нарын зөвлөлийн дарга асан Ш.Гунгаадоржийн хоёр дахь амьдралын эхнэр Ц.Амгалан нарын дундаас гарсан анхны охин билээ. Эцэг нь 2000-2004 онд УИХ-д сууж байхдаа арын хааалгаар ийнхүү Америк луу улсын мөнгийг ашиглан явуулж бас ч болоогүй бэрд гаргаж тэнд нь бүрмөсөн суурьшуулжээ. Хэрэв анхнаасаа буцаж ирэх “сэтгэлгүй” байсан хатагтай Г.Тунгалагийн оронд эх орондоо ирж ажиллах, хөгжилд дэвшилд хувь нэмэр оруулах Монголын маань жирийн аавын хүү, ээжийн охиныг жинхэнэ сонгон шалгаруулалтаар тэр үед явуулсан бол татвар төлөгчид бидний хөрөнгө ингэж үнэгүйдэхгүй байх байсан болов уу.
Мэдээлэл бэлтгэсэн: Н.Одонтамир
Хавсралтаар баримтууд
Capture Capture5 Capture6 Capture7 Santa Clara assesment

URL:

Нэр: zochin Огноо: 11 September 2015

yun aimaar tsarai be

Сэтгэгдэл бичих