Харумафүжи Д.Бямбадорж энэ башёд өнжинө
Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж энэ сарын башёг өнжихөөр болжээ . Баруун гарын тохойны гэмтэл бүрэн эдгээгүй байгаа тул бүрэн хүчээ шавхаж барилдах боломжгүй, барилдсан ч гэмтлээ улам сэдрээх магадлалтай байгаа тул Аки башёг өнжихөөр болсон байна.
Өнгөрсөн сарын башёгийн эхний өдөр Харүмафүжи Мёгирюүг давахдаа дэвжээнд гараа эвгүй цохисноор баруун тохойгоо гэмтээсэн юм.
URL: