160 ам.долларын сэтгүүл дөрөв дэх хүнээ ажилгүй болгов

527-144193099274970_145262Өнгөрсөн жилийн цагаан сараар төрийн золголтын идээг 10 үе буюу зовлонгоор төгсгөж зассан хэрэг мандсан. Энэ бүхний хариуцлагыг Төрийн тусгай хамгаалалтын газар, Төрийн ёслолын албаны албан тушаалтнууд тус албыг хариуцдаг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хүлээх ёстой байсан ч үйлчилгээний гурван ажилтныг ажлаас нь чөлөөлснөөр үйл явдал төгссөн. Чухамдаа 10 үетэй идээний хариуцлагыг ямар албан тушаалтан хүлээх нь олон нийтэд нэгэнт тодорхой байсан зүйл.
Тэгвэл яг үүнтэй адил байгаа онодоггүй сум шиг үйл явдал ойрын өдрүүдэд өрнөөд байна. Учир нь Чингис хаан ОУНБ-ын хилийн хяналтын бүсэд Засгийн газрын нэрийг барин худалдаж байсан 160 ам.долларын үнэтэй сэтгүүлийн асуудал уржигдрын байдлаар дөрөв дэх хүнээ ажилгүй болгов. Төрийн ажлыг хувийн эрх ашгаар гүйцэлдүүлдэг тус сэтгүүлийн дуулиан дэгдсэн даруйдаа ЗТЯ-ны хоёр газрын даргыг, дараа нь Чингис хаан ОУНБ дахь Хилийн 0218 дугаар ангийн захирагчийг ажилгүй болгосон. Харин хамгийн сүүлд нисэх буудлын дарга М.Даваажавыг сэтгүүлтэй холбоотойгоор ажлаас нь чөлөөлсөн юм. Яг үнэндээ тэнгэрт хадсан үнэтэй тус сэтгүүлийг хилийн хяналтын бүсэд борлуулж, гадныханд манай улс руу орох виз болгон шахаж байсан нууц ноёнтон одоогоор тодорхойгүй байна. 160 ам.долларын сэтгүүлийн шуугианаас хойш ийнхүү дөрөв дэх хүн ажилгүй болсноос харахад саарал ордноос чиг үүрэг өгсөн хүнийг илчилтэл өөр хэдэн хүн золиослогдох бол.
Эх сурвалж: “Зууны мэдээ”

URL:

Сэтгэгдэл бичих