”Изинис Эйрвэйз” компанийн онгоц Ховдоос хөөрч чадсангүй
- Улаангом руу өчигдөр нислэг үйлдсэн танай онгоц бууж чадахгүй 20 минут саатсан гэсэн мэдээлэл байна?
- Өчигдөр 11.30 цагаас ниссэн нислэг Улаангомд яг цагтаа буусан. Харин буцахдаа цаг агаар маш халуун байсан учраас Ховдод саатсан. Агаарын хэм буурахыг хүлээсэн гэсэн үг.
- Хэдэн зорчигч тээвэрлэж ирэх ёстой байсан юм бэ?
- 93 хүний суудалтай онгоц 89 зорчигч тээвэрлэсэн.
- Техникийн хөгжлийн өнөө үед агаарын хэм, салхинаас болж онгоц саатаж байгааг юу гэж ойлгох вэ. Аль уржигдар нислэг үйлдэх ёстой байснаа гэмтэл гараад нислэг нь хойшилсон биз дээ. Тэгэхээр Улаангом руу өчигдөр тэр онгоц эвдрэлтэй мөртлөө зорчигч тээвэрлэсэн гэсэн үг үү?
- Тэрийг би мэдэхгүй. Холбогдох мэргэжлтнээс тодруул.
Ийн уржигдар Улаангом руу нислэг үйлдээд бууж чадаагүй буцаж ирсэн “Изинис Эйрвэйз” компанийн онгоц өчигдөр буцахдаа Ховд аймагт дахин саатсан юм байна. Хэдийгээр компанийн зүгээс нислэг саатсан нь цаг агаартай холбоотой гэсэн тайлбар өгч байгаа ч зорчигчид онгоц газардаж чадахгүй байсан гэх мэдээллийг ч өгч байна. Уржигдар хойшилсон нислэгээр зорчих ёстой байсан 60 хүн тус бүрт тус компанинаас 20 мянган төгрөгийн нөхөн төлбөр өгөхөөр тогтсон ч өнөөдрийн байдлаар бүтэн зардал төлсөн хүүхдэд 10.000 төгрөг, нэг нас хүрээгүй бол огт нөхөн төлбөр өгөхгүй гэсэн шийдвэрлэжээ.
Н.Түвшин
URL: