ОХУ Сирийн дүрвэгсдийг хүлээн авахад бэлэн гэдгээ мэдэгджээ

Сирийн дүрвэгчийг ОХУ хүлээн авч чадна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч ивээл доорх Хүүхдийн эрхийн төлөөх холбооны комиссар Павел Астахов мэдэгджээ. Украины зүүн нутгийн хямралаас дүрвэсэн олон тооны хүнийг хүлээн авсны нэгэн адил Сирийн дүрвэгсдэд ОХУ-ын хаалга нээлттэй эсэх талаар түүнээс асуухад тэрбээр, манай газар нутаг, соёл, түүх, нийгмийн байдал үүнийг тэсвэрлэх чадвартай гэж хариулжээ.

“Донбасс бүс нутгийн мөргөлдөөн эхэлсний дараа бид украинчуудыг хүлээн авахад бэлэн байсан бөгөөд тухайн үед 90500 орчим дүрвэгч байсан. Бид дүрвэгсдийг хүлээн авахад бэлэн, бидэнд тийм туршлага, бололцоо бий” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр, ОХУ дахь дүрвэгсэд нийгмийн хөтөлбөрөөс үргэлж хараат байх ёсгүй боловч нийгмийн хариуцлагатай гишүүн болох ёстой гэдгийг онцолжээ.

“Өнөөдөр хэцүү байдалтай, өлссөн, ядуу гэх мэт олон төрлийн дүрвэгсэд байна. Гэвч тэдний дийлэнх нь дундаж орлого, энх тайван байдлыг хүссэн хүмүүс юм. Тиймээс тэдэнд ажил, боловсрол олгох нөхцөл хэрэгтэй. Энэ тал дээр Европын орнуудын Засгийн газрууд анхаарч ажиллах ёстой.  Хэрвээ хүсвэл бид ч мөн адил ийм хөтөлбөр, тусламжийн ажил хэрэгжүүлж болно гэж тэрбээр сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих