Явган хүний зам хааж барилга барьсан компаниудад мэдэгдэл хүргүүллээ

144186584755f120776565d

ЗЦГ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулаад замын барилга байгууламжтай холбоотой буюу явган хүний зам хааж барилгын үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын гүйцэтгэгч, захиалгчидтай уулзаж, шаардлага хүргүүлжээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Чулуун овооны тойргоос Нарантуул зах явах чиглэлд явган хүний зам хааж барьсан барилгын эздэд зөрчлөө арилгах мэдүүлэг хүргүүлсэн байна. Мөн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Шинжит овоо” компанийн барьж байгаа барилга Хөдөлгөөний аюулгүй байдлын 54.11 дэх заалтыг зөрчиж, үйл ажиллагаа явуулсан тул ЗЦГ-аас тодорхой хугацаааны үүрэг даалгавар өгч, зөрчлөө арилгахыг мэдэгджээ.


URL:

Сэтгэгдэл бичих