Шинэхэн сайд М.Зоригт: “Уйлчихмаар зүйл дэндүү их юм”
М.Зоригт гишүүнийг 87.5 хувийн саналаар дэмжиж сайд болсон болсон тэрбээр томилогдсон эхний өдрөөсөө л Зам тээврийн яамны ажилчдын сошиал медиа-д орох эрхийг нь хассан байна.
Ингэснээр яамны мэргэжилтнүүд, ажилчид фэйсбүүк, твиттерт нэвтрэх эрхээ хасуулав. Уг нь М.Зоригт гишүүн Интернэтийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэдхэн сарын өмнө өргөн барьсан.
Тэрбээр энэхүү хуулиар Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг интернэтийн орчинд баталгаажуулыг зорьсон хэмээн мэдээлж байсан бол энэ эрхийг өөрөө боомилж байгаа гэлтэй. Түүний энэхүү үйлдэлд ЗТЯ-ны ажилчид дургүй байгаагаа илэрхийлжээ. Тэдний хувьд “Бидэнд интернэт ухаад суух зав гардаггүй. Албан ажил явуулах шаардлагатай бол ордог.
Харин М.Зоригт сайд өөрөө 24 цаг цахим ертөнцөд байдаг байж хэзээ нь ажлаа хийх үү” хэмээн дургүйцсэн байдаг. М.Зоригт гишүүний хувьд “давхар дээл”-ийг хамгийн их эсэргүүцэж байсан гишүүдийн нэг байсан атал өөрт нь ирэхэд баяртай нь аргагүй “давхар дээлээ” өмсөөд ажилдаа шуурхай орсон төдийгүй өнөөдрийн 4 цагийн хуралдаанаараа “Уйлчихмаар зүйл дэндүү их юм” хэмээн жиргэжээ.
URL: