Их сүмогийн агуу амжилтын эзэн
Шинэ ёкозүна цолтон эхний башёдоо түрүүлнэ гэдэг ямар хэцүү болохыг доорх үзүүлэлтээс мэдэж болно. Алдарт Фүтабаяма аваргаас хойшх сүүлийн 36 ёкозүна нарын дөрөв нь л ёкозүна цолтой барилдсан эхний башёдоо түрүүлж байсан бол энэ дундаас нэг л ёкозүна уналгүй 15 давж түрүүлэн сүмогийн дэвжээн дээр ховор тохиох түүхэн амжилтын эзэн болж байжээ.
Энэхүү гоц амжилтын эзэн бол 59 дэх ёкозүна Таканосато билээ. Тэрээр ёкозүна цолтой барилдсан эхний башё буюу 1983 оны 9 сарын тэмцээнд онцгойрч 15 давж уналгүй түрүүлэн гайхамшиг бүтээсэн нь сүмогийн түүхэн дэх анхны тохиолдол болжээ. Таканосато дээд зиндаанд 4 түрүүлсэн даруухан амжилттай ч алдарт аваргуудын хүрч чадаагүй амжилтыг үзүүлж чадсан юм. Хойшид ч энэ АГУУ амжилтыг давтах ёкозүна тун ховор гарах бизээ
URL: