Дэлхийн хамгийн “өрөвдмөөр” улсуудын 14-т Монгол оржээ

11995736_1631061810506456_7487939208814708238_n

Дэлхийн хамгийн “өрөвдмөөр” улсуудын 14-т Монгол оржээ

Эдийн засагч Артур Окун “Misery Index” буюу дэлхийн хамгийн өрөвдөлтэй улсуудын жагсаалтыг тус улсын ажилгүйдэл, инфляц гэсэн үзүүлэлтүүд дээр үндэслэн гаргадаг аргачлалыг бий болгосон байдаг.

Энэ аргаар Business Insider сайтынхан 2014 оны CIA World Factbook мэдээллийг ашиглан хамгийн өрөвдмөөр байдалд байгаа 18 улсыг тодруулжээ.

Бөмбөрцөг дэлхий дээр бүртгэлтэй 194 орноос Монгол улс хамгийн өрөвдөлтэй орнуудын жагсаалтын 14-д орсон нь маш таагүй үзүүлэлт болсон байна.

Монгол улсын хувьд үзүүлэлтүүд нь:

Misery index: 21.7%

CPI inflation: 12.9%

Unemployment: 8.8%

CIA Factbook-д Монголын тухай “Монголын экспортын гадаад эрэлт тодорхойгүй болж, инфляц өсөн, засгийн газар нь мөнгө, санхүүгийн бодлогоо алдсанаар ойрын хугацаанд эдийн засгийн өндөр эрсдэлтэй нөхцөлд орохоор байгаа” гэжээ.

 

Өрөвдөлтэй 18 улсыг жагсаавал:

 

Венесуэл
Сири
Жибути
Аргентин
Иемен
Лесото
Өмнөд Африк
Македон
Серби
Иран
Грек
Испани
Египет
Монгол
Украйн
Хорват
Ямайка
Тунис

Эх сурвалж: Business Insider


URL:

Нэр: сайнаа Огноо: 14 December 2017

дандаа агуу түүхтэй орнууд байна. Сэргэх үе нь ирэх байлгүй дээ. Дандаа сайн явна гэж юу байхав дээ

Сэтгэгдэл бичих