Ачааны машин онхолдож 1 хүн нас барж, 2 хүн хүнд гэмтжээ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Өлзийт хороолол, Түргэний голын гүүрний урд талд автозамын зорчих хэсэгт “Норд” загварын ачааны автомашин онхолдсон осол гарчээ. Үүний улмаас хоёр хүн төмөр хийцэд хавчуулагдан нэг иргэн газар дээрээ нас баржээ. Энэ тухай дуудлага өчигдрийн 20:47 цагт ОБЕГ-т ирж, Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр очиж ажиллажээ. Төмөр хийцэд хавчуулагдан иргэн Б /25 настай,эрэгтэй/, Х /30 настай, эрэгтэй/ нар хүнд гэмтсэн байсныг эмнэлгийн байгууллагад хүргэжээ. Харин иргэн Ж /29 настай, эрэгтэй/ нас барсан байсныг гарган ЗЦГ-ын ШУХ-ын жижүүрийн ахлах мөрдөн байцаагч цагдаагийн хошууч Ч.Болдсайханд хүлээлгэн өгчээ. Одоогоор ослын шалтгааныг тодорхойлохоор шалгаж байгаа аж.
URL: