Жолоо барьж ирээд эрхээ сэргээлгэж болохгүй

18aae4157e9d9ee2greatӨршөөлийн хуулийн буянаар өнгөрөгч 07-р сарын 02-ны 24.00 цагаас өмнө жолоодох эрхээ хасуулсан жолооч нар шалгалт өгөлгүйгээр эрхээ сэргээлгэж эхэлсэн.

Энэ сургаар эрхээ сэргээлгэх гэсэн жолооч нар лицензийн төв дээр нэлээдгүй ачаалал үүсгээд байгаа. Тиймээс ЦЕГ-ын лицензийн төвийнхөн ажлын өдрүүдэд 08.00-20.00 цаг хүртэл үйлчилж байгаа бөгөөд шинээр захиалж буй үнэмлэхийг дор хаяж нэг сарын дараа хэвлэж дуусах тул эхний ээлжинд 3 сарын хугацаанд хүчинтэй жолоодох түр үнэмлэх олгож байгаа аж.

Гэвч иргэд Лицензийн төвд ирээд л үнэмлэхээ авчихна гэсэн ойлголттой машинаа унаж ирж байгаа нь өөрөө дүрэм зөрчсөн үйлдэл болж эрхээ сэргээлгэх нь байтугай дахин хоёр жилээр хасуулах тохиолдол нэг биш гарчээ.
Одоогоор  жолоодох эрхээ хасуулсан 80 гаруй мянган иргэний 50 гаруй мянга нь эрхээ хасуулсан хугацаа нь дууссан ч жолооны шалгалтаа өгч, үнэмлэхээ авахаар хандаагүй аж. Жолоодох эрхээ хасуулсан 80 гаруй мянган иргэний 98 хувь нь согтуу үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон аж.

2014 онд Хууль зүйн сайдын A/158-р тушаал гарсан. Уг тушаалд “Захиргааны арга хэмжээ тооцуулсан этгээдийн жолооны үнэмлэхийг захиргааны зөрчлийн материалтай тусгаж, архивт хадгална” гэж заасан. Өөрөөр хэлбэл, 2014 оны аравдугаар сарын 01-нээс энэ оны долдугаар сарын 02 хүртэл эрхээ хасуулсан жолооч нарын үнэмлэх ЦЕГ-ын Лицензийн төвд байхгүй, харин өнгөрөгч оны аравдугаар сарын 01-нээс өмнөх жолооны үнэмлэх бол байгаа аж.


URL:

Нэр: 111 Огноо: 10 September 2015

hadgalaj bhgvi vliige hiij bsiin hvndrel mongo oloh neg arga sdaa

Сэтгэгдэл бичих