Газар өмчлөлийн дөрөвдүгээр ээлжид 26 мянган иргэн сонгогджээ

olloo_mn_1430441584_c064ec_p19jsbj0d71ou13in7lqer1tmb7_x800

Цахим газар өмчлөлийн дөрөвдүгээр ээлжийн бүртгэлийн сонгон шалгаруулалт явагдаж дууслаа. Энэ удаадгийн ээлжид 147 мянга гаруй иргэн газар өмчлөх хүсэлтээ ирүүлснээс 26 мянган иргэн сонгогдсон байна.

Сонгогдсон иргэд маргаашаас эхлэн сонгосон байршлынхаа харьяа дүүргийн Өмч, газрын харилцааны албанд очиж, газар өмчлөх эрхээ баталгаажуулах боломжтой аж.

БЗД, ХУД-ийн байршлуудад сонгогдсон иргэд харьяа дүүргийнхээ Өмч, газрын харилцааны газрын байранд, СХД-ийн байршлуудад сонгогдсон иргэд дүүргийн ЗДТГ-ын байрны урд байрлах 27-р хорооны байранд очиж сонгогдсон эрхээ баталгаажуулах аж.


URL:

Сэтгэгдэл бичих