80 гаруй мянган мал хилийн бүс нутагт өвөлжинө
Дорноговь аймгийн нийт бэлчээрийн даацын35 орчим хувь нь гантай байгааг аймгийн Цаг уурын газраас наймдугаар сарын сүүлчээр гаргасан судалгаанд дурджээ.
Ялангуяа Сайншанд, Алтан-ширээ, Иххэт, Дэлгэрэх зэрэг сумын зарим нутгаар бэлчээрийн ургамлын өсөлт тааруу байгаа аж. Тиймээс Дорноговь аймгийн хилийн дагуух зургаан сум буюу Замын-Үүд, Улаанбадрах, Хатанбулаг, Хөвсгөл, Эрдэнэ, Өргөн зэрэг сумын 80 гаруй мянган толгой малыг хилийн бүс нутаг руу отроор өвөлжүүлэхээр албаныхан шийдвэрлэлээ.
Дээрх сумд хилийн цэргийн отрядуудтай тохирч гэрээгээ хийж эхэлсэн байна.
URL: