Хил давсан үхрийг эзэнд нь хүлээлгэн өгчээ
Хилийн 0287 дугаар ангийн дугаар заставын хариуцсан хэсэг, хилийн дугаар тэмдгийн зүүн талаар дотоодоос бэлчээрээр 10 орчим тооны үхэр хил давсан ул мөрийг хилийн манаа илрүүлжээ. Уг үхэр нь Хэнтий аймгийн Дадал сумын Агац багийн харьяат малчин Т.Эрдэнэбаатарын 12 тооны үхэр болох нь тогтоогдсон байна.
ОХУ-ын талтай ХБЭТТ-ийн хэмжээний уулзалт хийж, хилийн зөрчлийн ул мөрийг шалгаж хүлээлцэн 12 тооны үхрийг хүлээн авч иргэн Т.Эрдэнэбаатарт ЗХТХ-ийн дагуу 40.000 төгрөгний торгууль ногдуулж, малыг нь хүлээлгэн өгчээ.
URL: