Монгол улс Азиас ганцаараа “муугаа дуудуулжээ”
Монгол улсын тухай бас нэг таагүй мэдээлэл дэлхий дахин тархаад байна. Энэ нь дэлхий дахинд хамгийн өрөвдөлтэй, дампуурахад ойрхон улс орны жагсаалтад Монгол улс багтсан гэх таагүй мэдээлэл байна. Эдийн засагч Артур Окун “Misery Index” буюу дэлхийн хамгийн өрөвдөлтэй улсуудын жагсаалтыг тус улсын ажилгүйдэл, инфляц гэсэн үзүүлэлтүүд дээр үндэслэн гаргадаг аргачлалыг бий болгосон байдаг.
Энэ аргаар Business Insider сайтынхан 2014 оны CIA World Factbook мэдээллийг ашиглан хамгийн өрөвдмөөр байдалд байгаа 18 улсыг тодруулжээ.Монгол улс хамгийн өрөвдөлтэй орнуудын жагсаалтын 14-д орсон нь таагүй үзүүлэлт юм. Таагүй гэдэг үг ч гоёдох биз. Монгол улсын хувьд үзүүлэлтүүд нь:
Misery index: 21.7%
CPI inflation: 12.9%
Unemployment: 8.8%CIA
Factbook-д Монголын тухай “Монголын экспортын гадаад эрэлт тодорхойгүй болж, инфляц өсөн, засгийн газар нь мөнгө, санхүүгийн бодлогоо алдсанаар ойрын хугацаанд эдийн засгийн өндөр эрсдэлтэй нөхцөлд орохоор байгаа” гэжээ.
АСЕМ-ын уулзалтыг эх орондоо зохион байгуулж олон улсын тавцанд улс орныхоо нэрийг авч гарна хэмээн яриад байхад ийм таагүй мэдээлэл гарчээ. Харамсалтай нь Ази тивээс манай улс ганцаараа өрөвдөлтэй улс орны жагсаалтад багтсан байх юм . Жагсаалтад багтсан улс орнуудыг харахад дэлхийд эдийн засаг, нийгмийн улстөрийн нөхцөл байдлаараа халуун цэг болоод байгаа нь гол төлөв байна. Ихэнх нь иргэний дайны хөлд үймсэн, иргэд нь улс орноосоо дүрвэсэн, шашин хоорондын мөргөлдөөн, зөрчилтэй, хямрал нүүрлэсэн, эдийн засаг нь дампуурсан, дампуурахад ойрхон байгаа улс орнууд багтжээ. Гэтэл манай улсын хувьд иргэд нь нэгдмэл, иргэний дайн нутаг дэвсгэр дээрн ь болж байгаагүй, . 3-хан сая хүн амтай, газар нутаг хангалттай, газрын хөрсөн доор эрдэс баялаг, хөрсөн дээрээ мал сүрэг гээд бусдаас илүү гарна уу гэхээс дутахааргүй байж ийм таагүй жагсаалтад багтаж байна гэхээр харамсахаас өөр яах билээ. Өнгөрсөн жил манай улсын эдийн засгийн өсөлт хамгийн эрчимтэй өсч байгаа 10 улсын нэг хэмээн цээжээ дэлдэж байсан бол энэ жил цээжээ дэлдэх зүйл үлдсэнгүй бололтой.
Ээлжит бус чуулган ойр ойрхон хуралдуулсан ч сайдын сандал ширээ, албна тушаал хуваарилалт, нэгнээ өршөөхөөс өөр зүйлийн тухай ярьсангүй. Ядаж эдийн засгийн нөхцөл байдлыг яаж сайжруулах, гадны хөрөнгө оруулалтыг хэрхэн татах, иргэдээ амжиргааг яаж дээшлүүлэх тухай нэг ч зүйл ярьсангүй. Сонгуулийн уур амьсгал орж дараагийн ээлжинд парламентын танхимд хэрхэн орох, хэнийг оруулах, хэний фракцитай хамтрах, хэнийгээ унагах тухай яриа л газар авч байна.
Гэтэл иргэд эдийн засаг сайжрах байх, амьдралд сайн муу ээлжилдаг хойно удахгүй сайхан болно гэсэн итгэлээр хүлээсээр.
Өрөвдөлтэй 18 улсыг жагсаалт:
Венесуэл
Сири
Жибути
Аргентин
Иемен
Лесото
Өмнөд Африк
Македон
Серби
Иран
Грек
Испани
Египет
Монгол
Украйн
Хорват
Ямайка
Тунис
ЭХ СУРВАЛЖ : TIMES.MN
URL: