25 цэцэрлэгт тусгай зөвшөөрөл олголоо

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай” А/719 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нэр бүхий 25 цэцэрлэгт боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх эрх олгов.

Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдуулан, цэцэрлэгийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн явуулах, багшлах боловсон хүчний чадавхыг сайжруулан цэцэрлэгийг хүчин чадлаа бүрэн ашиглаж ажиллуулахыг үүсгэн байгуулагчдад  даалгалаа.

Шинээр байгуулагдсан дээрх цэцэрлэгт холбогдох хууль тогтоомжийн дагуу сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг нийслэлийн Боловсролын газарт, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газарт, үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг харьяа  дүүргийн Засаг дарга нарт  тус тус үүрэг болгов.

Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг  нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд  даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих