Уилл Смит эхнэрийгээ Женнифер Лопесийн нөхөртэй амраглаж байхад нь “барьжээ”

InTouch сэтгүүл ээлжит дуулиант мэдээллээ дэлхий даяар цацлаа. Тэдний баталж буйгаар бол жүжигчин Уилл Смитийн эхнэр нь Женнифер Лопесийн нөхөр Марк Энтонитой амрагийн харилцаатай байсан гэнэ. Үүгээр ч зогсохгүй Уилл Смит эхнэрийгээ Энтонитой байхад нь нэг удаа “барьсан” удаатай аж.
“Хоёр гэр бүл сүйрлээ: Жад Жей Логийн нөхрийг хулгайлжээ” гэсэн гарчигтай InTouch-ийн мэдээлэл жинхэнэ шуугиан дэгдээгээд байна.
“Уилл Смит эхнэрийгээ Энтонитой амраглаж байхыг хараад маш их цочирдсон. Тэр бүр цочирдсондоо дуугарч ч, уурлаж чадаагүй. Зөвхөн нулимс нь л хацар даган урсаж байж” хэмээн тус хэвлэлд бичжээ.
Смитийн эхнэр Жад болон Жей Логийн нөхөр асан Марк Энтони хоёр 2009 онд хамтдаа кинонд тоглосон юм. Энэ үеэр тэд бие биедээ ойртон дотноссон байна. Хоёр хоногийн өмнө Уилл Смит гэр бүлээсээ салж буй тухай мэдээлэл цацагдсан ч үүнийг нь гэр бүлийн хоёр үгүйсгэсэн билээ.


URL:

Сэтгэгдэл бичих