Toyota компани шинэ загварын Приус машинаа танилцууллаа

144179641655f0114022fd9

Тоёота компани 4 дэх үеийн 2016 оны Приус загвараа Лас Вегас хотноо танилцууллаа. Шинэ загварын Приус өмнөх үеээсээ 10% аар бага бензин зарцуулна гэсэн тооцоо гаржээ.

 


Мөн Toyota Safety Sense – явган зорчигчидоос сэргийлэх төхөөрөмж болон full-speed dynamic cruise буюу автомат хурд баригч систем нь замын хөдөлгөөнд оролцох үед таны хурдыг мэдрэгч ашиглан автоматаар тохируулах бөгөөд түгжрээнд хүртэл зогсох боломжтой төхнологи суурилуулж өгсөн аж.
Их гэрэлний хувьд LED болсон ба холын гэрэл рүү автоматаар шилжих горим мөн нэмэгдсэн.

 


Маш хурц спортлог төрхтэй, ямар ч хүний харц булаахаар загвар дизайнтай болсон ба өмнөх загвараас шинэ загвар 60 мм буюу 6 см урт 1.5 см өргөн 2 см намхан болж салоны зай болон тээшний зай нэмэгдсэн байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих