Д.Анандбазарын хүүг хөнөөсөн этгээдэд цаазын ял оноолоо

2013 оны наймдугаар сарын 7-ны орой “Сод монгол” группийн захирал Ц.Анандбазарын хүү 17 настай Ц бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан. Тодруулбал, Бага тэнгэрийн аманд тав, зургаан залуучуудтай наймаа хийх гэсэн боловч тохиролцолгүй улмаар хамт явсан залуусын нэг нь Ц-гийн цээж болон хэвлийн тус газарт хутгалж, амийг нь хөнөөсөн байдаг.

Тэгвэл хэргийг үйлдсэн гэх Д.Чулуунбаатар, Н.Батням нарын зургаан залуусийг өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүж, Н.Батнямд цаазын ял оноосон байна. Тэднийг насанд хүрээгүй байхдаа бусдын амь насыг шунахайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар хөнөөсөн гэж яллажээ. Гэмт этгээдүүд хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй байсан учир хурлыг хаалттай явуулсан байна.

Б.Анир


URL:

Нэр: Anonymous Огноо: 10 September 2015

tiim yum bn

Сэтгэгдэл бичих