Монголд анх удаа Samsung brand-ийн бүрэн хэмжээний SHOWROOM-ийг нээх гэж байна

Электрон барааны зах зээлд дэлхийд тэргүүлэгч орчин үеийн шинэ дэмшилтэт технологийг цаг үргэлж хэрэглэгчиддээ хүргэж байдаг БНСУ-ын Samsung Electronics нь 1969 онд байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлж одоогийн байдлаар дэлхийн 68 оронд 206 салбар байгуулж 190.500 ажилчидтай, жилд 135.8 тэрбум доллар давсан орлоготой ажилладаг ажээ.

“Шинэ шинэлэг бүхнийг Нэкст-ээс” уриатай Next Electronics ХХК нь Samsung brand-ийн 2011 оны Монгол дахь шилдэг борлуулагч компани юм. Next Electronics нь 2009 оноос хойш үйл ажиллагаагаа амжилттай явуулж, хэрэглэгчиддээ техник технологийн дэвшилтэт бүхнийг өргөн сонголттойгоор, тав тухтай орчиныг бүрдүүлж, хамгийн боломжийн үнээр хэрэглэгчиддээ хүргэж санаанд оромгүй бэлэг барьж байдаг билээ. Энэ хамт олны хувьд ээлжит Surprise –аа тун удахгүй ард түмэндээ хүргэх гэж байна. Samsung brand -ийн Монгол дахь хамгийн анхны бүрэн хэмжээний showroom 2011 оны 08 дугаар сарын 27 -ний өдөр 3, 4 –р хорооллын эцэст байрлах Next Electronics-ийн Next Plaza Их дэлгүүр дээр зохион байгуулагдах юм байна.

Энэхүү Самсунг брендийн Showroom-ийг албан ёсоор нээхээр Samsung Electronics компанийн Төв Азийн салбарын Ерөнхийлөгч Ноён Ким холбогдох төлөөлөгчдийн хамт Улаанбаатар хотод хүрэлцэн ирж оролцоно. Дашрамд дурдахад арга хэмжээний нээлтийн үеэр Samsung Electronics –ийн шинэ бүтээгдэхүүнүүдийнхээ шинэлэг, дэмшилтэт давуу талуудыг танилцуулах юм байна.

Уг арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа нь Next Electronics компанийн Next Plaza Их дэлгүүр (3, 4-р хорооллын эцэст) дээр 2011 оны 08 дугаар сарын 27 -ний Бямба гарагт 11:00 цагаас эхлэх юм байна. Электрон барааны зах зээлд дэлхийд тэргүүлэгч Samsung брэндийг сонирхсон хүн бүрт манай үүд хаалга нээлттэй байх болно.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих