ОХУ-ын Төрийн дууллыг андуурчээ
АНУ-ын Лас Вегас хотноо болж буй сонгомол, чөлөөт бөхийн ДАШТ-ий эхний өдөр (IX.07) болсон сонгомол барилдааны 75 кг-ын жингийн медальт байрт шалгарсан тамирчдад шагнал гардуулах үеэр ОХУ-ын Төрийн дууллыг андуурч тавьжээ. Энэ жинд олимпийн аварга Роман Власов түрүүлсэн бөгөөд тэрээр буруу аялгуу тавьсныг дохиж хэлснээр Төрийн дууллаа эгшиглүүлсэн байна.
Тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс Оросын суут хөгжмийн зохиолч М.Глинкийн туурвисан Оросын эзэнт гүрний үеийн Төрийн дууллыг эгшиглүүлжээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
zoriud l tegj baihgui yu da Amerikuud