Владимир Путины эзэн хааны төрхтэй хөшөө босгожээ

Оросын Санкт Петербургийн ойролцоо Агалатов тосгоноос холгүй ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг Ромын эзэн хааны хувцастайгаар дүрсэлсэн цээж баримaл хөшөөг нь босгожээ.

Хөшөө босгосон Петербургийн казахын холбоонхон өнөөгийн ерөнхийлөгчийн энэ хөшөөг Крымыг Орост нэгтгэснийх нь төлөө аугаа их эзэн хаан хэмээн зориулж босгосон гэж тайлбарлажээ. Гэхдээ бас атаман Андрей Поляков нь “манай оросын ардчиллын бэлгэ тэмдэг” гэж хэлсэн байна.

“Бид Владимир Путиныг Крымыг орост нэгтгэсэн  аугаа их ялагч, төрийн зүтгэлтэн гэж харуулахыг хүссэн юм” гэж тэр хэлсэн байна.
Хөшөөг өнгөрсөн хавар Ялалтын баярын өдөр баяр ёслолын байдалтай нээсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих