Оюутнуудыг цахим картаар зорчиулахгүй боллоо
Энэ оны хичээлийн жилд нийтийн тээврийн хэрэгслээр зайлшгүй зорчих шаардлагатай 96,000 оюутныг зорчуулахаар болсон.Энэ хичээлийн жилээс эхлэн оюутны нийтийн тээврийн ” Цахим карт ” – аар зорчихгүй болсон бөгөөд Монголын Оюутны Виза картаар бүтэн жилийн эрхтэй , баталгаажсан наалт наан зорчино. Монголын Оюутны карт шинээр захиалах болон хугацаань дууссан карт дахин захиалах ажлыг тухайн сургуулийн оюутны холбоо, зөвлөл нь өөрийн сургуульд ноогдсон хяналтын тоонд багтааж захиалга авна.
Монголын оюутны карт нь бүтэн жил нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих эрхтэйгээс гадна худалдаа, үйлчилгээний байгууллагуудаар хөнгөлттэй үйлчлүүлэхээс гадна Голомт банкны харилцах дансаар төлбөр тооцоогоо хийх зэрэг олон давуу талтай юм.
URL: