4000 орчим жолооч эрхээ сэргээлгэжээ

Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу 2015 оны долдугаар сарын 2-ноос өмнө эрхээ хасуулсан жолооч нарын эрхийг өнгөрсөн даваа гаригаас эхлэн сэргээж эхэлсэн. Тэгвэл гуравхан хоногийн хугацаанд 4000 орчим хүн Лицензийн төвөөр үйлчлүүлж эрхээ сэргээлгэжээ. Эрхээ сэргээлгэж буй жолооч нар иргэний үнэмлэхтэйгээ Лицензийн төвд очин лавлагаа авч, эрхээ сэргээлгэх хүсэлтээ гаргаж байгаа аж. Улмаар уг хүсэлтийг нь Лицензийн төв хүлээн авснаар жолооч нарыг эрхийг сэргээж байгаа гэнэ.

2014 оны 10-р сарын 01-нээс өмнө хасуулсан жолооч нар иргэний үнэмлэхтэйгээ очин эрхээ сэргээлгээд үнэмлэхээ авах боломжтой бол 2014 оны аравдугаар сарын 01-нээс хойш эрхээ хасуулсан жолооч нар иргэний үнэмлэх, жолооний үнэмлэхний 12500 төгрөг тушаасан баримттайгаа очиж эрхээ сэргээлгээд, үнэмлэхээ захиалж байгаа аж.

Эрхээ сэргээлгэхээр хандсан жолооч нарын эрхийг сэргээгээд, түр зөвшөөрөл олгож байгаа юм байна.  Энэ нь үнэмлэхээ хэвлэгдэх хүртэлх хугацаанд тээврийн хэрэгслээ жолоодож болох бичиг баримт аж. Түр үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох юм бол мөрдөгдөж байгаа шинэ хуулиараа торгуулийн арга хэмжээ авагдана.

Лицензийн төвийн 40 хүн бүрэн бүрэлдэхүүнээрээ  л ажиллаж байгаа юм байна.

Б.Анир


URL:

Сэтгэгдэл бичих