АНУ-ын Засгийн газар Монголд цөмийн хаягдал булшлах хэлэлцээр хийж эхэлснээ мэдэгджээ

АНУ-ын Засгийн газрын  төлөөлөл Монголд цөмийн хаягдал булшлах хэлэлцээр хийж эхэлснээ мэдэгджээ. Харин манай улс төрчид хэзээ ч тийм юм яриагүй хэмээн нүдээ эргэлдүүлэн тас гүрийсэн.  Орос ба Хятадын голд оршдог үр ашиггүй өргөн уудам нутагт, талын нэг тараагаад хаячихсан хүн амтай. Хатуу ширүүн уур амьсгалтай, хөгжил буурай, Хятадаас тал хувь нь хараат эдийн засагтай Монгол улсад цөмийн хаягдлаа булшлах хэлэлцээр хийж байгаа тухай мэдээлэл АНУ-ын “Нью Иорк Таймс” сонинд нийтлэгджээ.

АНУ одоогоор Арабын Эмират болон Япон улстай цөмийн үлшний түрээсийн гэрээтэй ажилладаг ба энэ улсууд дээр нэмж, Монгол улстай гэрээ хийхээр яриа хэлэлцээр эхэлсэн гэж Обамагийн засгийн газрын удирдлагын ажилтан хэлжээ. Гэрээнд ураны түлшний түрээсийн бэлтгэл ажил, хилийн чанадад реакторын хаягдлыг булах тухай асуудал тусжээ. Тус ажилтны хэлснээр цөмийн хаягдал булшлах улсуудад цөмийн түлшний дархан цаазтай газар буюу “цөмийн банк” бий болгоно гэжээ.

Одоогоор Казакстан улс сайн дураар , олон улсын түлшний банкнуудыг бэлдэх эрсдэлтэй алхмуудыг хийсэн байгаа гэнэ. Өнгөрсөн долоо хоногт АНУ цөмийн энергийг хэрхэн ашиглах талаар төлөвлөгөөгөө зарлажээ. Өнгөрсөн гуравдугаар сард Карнейгийн олон улсан Цөмийн бага хурлын үеэр Монгол улсад цөмийн хаягдал булшлах төлөвлөгөөгөө АНУ-ын цөмийн агентлагийнхан гардуулжээ. Энэ үед Японы Майничи сонины нийтлэлүүд гарч, шуугиан тарьж эхэлсэн юм.

Энэ үеэр Монголд суугаа Элчин сайдын Яам ийм яриа хэлэлцээр болоогүйг мэдэгдсэн билээ. АНУ болон Монгол улсын хооронд цөмийн хамтын ажиллагааны гэрээ байдаггүй боловч цөмийн хог хаядлын менежмент, цөмийн технологид хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна.

Америкчууд монголтой энэхүү гэрээг хийхээр улайрч байгаагүй нуухгүй байна.

Б.Жиргээ


URL:

Сэтгэгдэл бичих