Өршөөл үзүүлэх тухай хуулийн ноцтой хийдлүүд, учруулах аюул

8e6ae849dab681c3bigУИХ ээлжит бус чуулганаар 2015 оны наймдугаар сарын 11-ний өдөр Өршөөлийн гэх хуулийг яаран сандран баталсан боловч уг хууль нь амьд үйлчлэлгүй, ноцтой хийдпүүдгэй, ял шийтгүүлсэн энгийн иргэдээр хапхавчлан, “намууд“-ын зарим бүлэглэл, албан тушаалтны эрх ашгийг бусармаг аргаар баталгаажуулахад чиглэгджээ.

Учир нь авлигын гэмт хэрэг, зөрчилд холбогдсон буюу хамаарал бүхий албан тушаалтан хэн боловч эрх зүйн ямар ч зөрчил гаргаснаас үл хамааран хуупь зүйн ямар ч хариуцлага хүлээхгүй, хуупийн үйлчлэлээс гадуур үлдэж, шударга бус ёсыг тогтоох, дур доргоор авирлахыг илтэд санаархсан нь Өршөөл үзүүлэх тухайн хуулийн ноцтой хийдлүүдээс тодорхой болов.

Тухайлбал:
1. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалт нь хэрэгжих үндэслэлгүй, томъёолол буруу, ойлгомжгүй бичигдсэнээс гадна энэ нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслөөс хасагдсан “авлигын эсрэг хууль тогтоомж зөрчсөн зөрчлийг өршөөх” заалтыг Өршөөлийн гэх хуульд дахин нууцаар оруулж багалсан нь хууль бус үйл ажиллагаанд тооцогдоно.

Түүнчпэн зөрчил гаргасан, шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ гэхлээр яана гэсэн үг юм бэ ?, энэ заалтыг яаж хэрэгжүүлэх юм бэ ?

Хэрэв захиргааны зөрчлийг өршөөх гэж байгаа бол иргэдэд холбогдох зарим төрлийн захиргааны зөрчлийг буюу зарим зөрчилд оногдуулсан зарим шийтгэлийг, эсхүл зарим төрлийн захиргааны зөрчлийн Захиргааны хариуцлагад татах, захиргааны шийтгэлгүйд тооцох хугацааг өршөөх эсэхийг л маш тодорхой, зөв бичих ёстой атал огт бичигдсэнгүй.
Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгг уг хууль “гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэж заасан, харин захиргааны зөрчил үйддсэн хүнийг хамааруулаагүй. Гэтэл хууль хэрэглэх журам хэсэгт буюу уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “гэмт хэрэг үйлдсэн хүн гэдэгт захиргааны зөрчил үйлдсэн хүнийг хамааруупна’ ’ гэж тус тус заасан нь зөрчилдөөнтэй.

Уг нь хуулийн үндсэн бичвэр ба уг хуулийг хэрэглэх журам ялгаатай ойлголт. Хууль хэрэглэх журам нь тухайн хуулийн үндсэн бичвэрт (хууль хэрэглэх журмаас өмнөх бүлгүүд) заасан заалтуудыг хэрэгжүүлэх арга, аргачлалд л хамаарна, гэтэл үндсэн бичвэрт заагдаагүй байхад хууль хэрэглэх журмын хэсэгт “зөрчил гаргагчийг гэмт хэрэгтэнд” хамааруулан “нэг ойлголт” мэт буруу бичжээ.

Ер нь төрийн социалист ба ардчилсан дэглэмийн аль ч үед Парламентаас Өршөөл үзүүлэх хууль батлахдаа захиргааны зөрчлийг, захиргааны хариуцлагыг өршөөн хэтрүүлэх эрх хэмжээ эдэлж байсан практик байна уу ?
2. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд өмнөх Өршөөлийн хуулиудаар төрийн бодлогын залгамж болж тогтсон болон цаг үеийн шаардлагын дагуу шинээр нэмбэл зохих Эрүүпшн хуулийн 19, 28 дугаар болон бусад зарим бүлэгт заасан зарим төрлийн гэмт хэргүүд, түүнчлэн урьд санаатай гэмт хэрэг үйлдэж, хорих ял эдэлж байсан этгээд ялтай байдалтай байхдаа хүнд, онц хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж, дахин хорих ял шийтгүүлсэн, урьд гарсанӨршөөлийн хуулиудаар өршөөщсөнөөс хойшхи хугацаанд гэмт хэрэг санаатай үйлдсэн, МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар уучлагдан хорих ялаас чөлөөлөщсөний дараа өмнө үйддсэн гэмт хэрэг нь илэрч, ял шийтгүүлсэн эсхүл уучлащан хорих ялаас чөлөөлөгдсөний дараа гэмт хэрэг санаатай үйлдсэн зэрэг зохицуулалтыг зориуд орхигдуулсан нь Улс, нийгмийн эрх ашигт аюултай, авлигын гэмт хэрэг, зөрчил үйлдэгч нарт ашигтай зохицуулалт болов.

Өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдал нь хүний ба улс орны аюулгүй байдал, үнэт зүйлсийг хамгаалахад чигаэгддэг болохоос эрх мэдэлд шунагч хэн нэг буюу хэсэг бүлэг, авлигын гэмт хэрэгтний эрх ашигт зориулагдах ёсгүй.
3. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийг бүхэлд нь, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсгийг оруулсан нь, мөн хуулийн 5 дугаар зүйпийн 5.1-д оруулбал зохих зарим төрлийн гэмт хэргийг (Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 147 дугаар зүйлийн 147.2,181 дүгээр зүйлийн 181.3 болон бусад) оруулаагүй, оруулахгүй байвал зохих зарим гэмт хэргийг (Эрүүтийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2) оруулсан нь энгийн иргэдийн эрх зүйн байдлыг дордуулсан.

4. Өршөөлийн хууль хэрэглэх журмыг өөрчлөх Гэмт хэрэг үйлдсэн этгээд бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиодолд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурор, шүүхийн шатанд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, хэрэв хохирлыг нөхөн төлөөгүй, хохирлыг асуудлаар маргаантай байвал тухайн хэргийг шүүхэд шилжүүлэн, шүүх хуралдаанаар нэг мөр шийдвэр гаргуулж, уг шийдвэрийн дагуу хохирлыг албадан гүйцэтгүүлэх боломжийг хохирогч нарт олгох зайлшгүй шаардлагагай.

Энэ бол гэмгаийг ялаас нь өршөөхтэй зэрэгцүүлэн хохирогчийн эрхийг давхар нэг мөр хангах зөв арга зам юм. Ингэж журамласнаар хохирсон иргэн анхны хөхирол дээрээ дахин мөнгө, цаг хугацаа, эрүүл мэнд, сэтгэл санаагаараа давхар хохирох, улмаар шүүхэд давхар ачаалал, зардал, чирэгдэл учруулдаг асуудлыг таслан зогсоох боломж бүрдэнэ.
Өршөөлийн хуупь хэрэглэх журмыг ингэж өөрчлөх нь өмнөх Өршөөлийн хуулиудыг хэрэгжүүлэх явцад үүссэн бодит шаардлага юм.

5. Өршөөл үзүүлэх тухай хуулиарнарийвчлан зохицуулбал зохих бусад асуудлыг нухацтай хэлэлцэх ёстой.
Тухайлбал, байгаль орчин, байгалийн баялаг, экологид ноцтой хохирол учруулсан гэмт хэргүүд, мөн Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлээс бусад зүйлүүдэд заасан бусдын амь нас хохирсон зарим гэмт хэргүүдийг (энэ тохиолдолд амь хохирогчийн ард үлдэж буй хүмүүс ямар их гомдол, эрүүл мэнд, сэтгэл санааны хохиролгой үлддэгийг харгалзах) бүхалд нь өршөөх үү, эсхүл тухайн төрлийн гэмт хэрэгт оногдуулсан ялыг нь тодорхой хувиар хасч тооцох уу гэдгийг нарийвчлан авч үзэх шаардлагатай.
Дээр дурьдсан олон хийдпүүд байгаа нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг “ямар их яарч, сандран засварласан, нууцалсан”, “хэний төлөө, юуны тулд” тийнхүү баталсаны илрэл болов.

Ийм хийдлүүдгэй Өршөөл үзүүлэх тухай хуулийг амьд хууль, эрх зүйт хууль, шударга хууль, улс нийгмийн эрх ашигт нийцсэн хууль гэж үзэхгүй. Ийм хууль бус хууль баталсан УИХ-ыг хуулийн засаглал, шударга ёсыг тогтоож байна гэж ойлгохгүй. Харин хуулийн засаглалын хямрал, барьцаалагдсан засаг гэж ойлгож болно.

Улс орны эдийн засаг, хөгжлийн байдал шальдир, бульдир, дампуурлын ирмэгт, олон улсын байдал ороо бусгаа, авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх улс төрийн хүсэл зориггүй, “намууд” гэх бүлэглэлийн дарангуйлал тоггоож, намын ба бүлгийн ухвар, явцуу бодлого хэрэгжүүлдэг, төр самарч, төр, түмний хөрөнгийг цөлмөж, хуулиас гадуур дур зоргоор авирладаг, хууль, шударга ёсны тогтолцоог үгүйсгэсэн ийм нөхцөл байдлууд ямар аюул, үр дагаварыг дагуулна гэж бодож байна вэ.

Монгол Улс мөнхөд энх амгалан оршин амьдрах уу, эсхүл Энх-амга-лангийн орны саварг, босгоны үүд сахин зүдэрч зовох уу гэдэгт гол аюул оршино.
Яах вэ, юу хийх ёстой вэ ?

 

 

Судлаач Ж.ЭНХБАЯР


URL:

Сэтгэгдэл бичих