“Их-Өвөр” компани хуурамч ордер үйлдэн, иргэдийг залилжээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн II хороонд “Их-Өвөр” компанийн захиалгаар барьсан “Хоршоолол” хотхонд энэ сарын 1 -нд МХЕГ-аас шалгалт хийжээ. Шалгалтаар уг орон сууцыг ашиглалтад оруулах улсын комиссын акт дүгнэлтгүй гэсэн албан ёсны дүн гарсан байна. Энэ дагуу барилга худалдаалсан компанийн удирдлагуудад асуудап тавьсан ч хүлээж аваагүй байна.
Тэр ч бүү хэл оршин суугчдыг “Наад байрнаасаа гарахгүй юу” гэсэнд оршин суугчид гомдолтой байгаа гэнэ. Мөн барилгын захиалагч “Их өвөр” компанийн захирап Н.Чинбат гэгчийн зүй бус үйлдэл хэрээс хэтэрч байгаа учир иргэд хууль хяналтын байгууллагаар асуудлыг шийдүүлэхээр өнгөрсөн долдугаар сарын 25-нд БЗД-ийн шүүхэд ханджээ.
Тэдний өргөдөл гомдлыг тус газрын шүүгч Н.Цэнгэл хүлээж авсан ч одоо болтол ямар нэгэн хариу ирүүлээгүй байна. БЗД-ийн II хороонд орших “Хоршоолол” хотхонд биднийг очиход оршин суугчид гаднаа цугларчихсан, эмээ өвөө нар элдвийг хүүрнэж суухтай таарав. Тэд нэр усаа хэлэхийг хүссэнгүй.
Үнэ хямд, ордер нь хурдан гарсан болохоор олзуурхаж байснаас орсон хойно ийм асуудал үүснэ гэж иргэд бодоогүй байна. Тус байрныхан нийлж байгаад МХЕГ-т хандсанаар энэ бүх асуудал ил болжээ. Хамгийн том асуудал бол худалдаж авсан байр нь албан ёсны зөвшөөрөлгүй байгаа нь иргэдийн сэтгэлийг эмзэглүулсэн хэрэг.
Үүнээс гадна зарим айлууд анх худалдаж авахад 56 метр квадрат гэж өгсөн боловч орсон хойноо хэмжүүлэхэд 47 хүрэхтэй үгүйтэй л байж. Дээр нь уг байрны агаар сэлгэлтийн систем, хэрэгцээний халуун, хүйтэн усны шугам сүлжээний угсралт чанаргүй, байрны дээврийн хэсэгт меөгөнцөр үүссэн байсан нь ч дээрх шалгалтаар тогтоогджээ.
53 дугаар байрны нэгэн айлд орж үзэхэд, гал тогооны өрөөнд агаар сэлгэлтийн системийн суваг угсраагүй учраас тасалгааны чийг хэтэрхий их, өвөл болоход шууд л цонх хананаасаа эхлээд чийг дааж хөлдөхөөс гадна, бохирын агаарыг гадагшлуулах боломж ч огт байхгүй байгаа нь нүднээ ил.
Байрны эзэн Н.Чинбат гэж хүн байдаг бөгөөд эхнэр нь ч мөн энэ компанид хамт ажилладаг ажээ. Оршин суугчид нэг бус удаа энэ хүмүүсд хандсан байх юм. Хариуд нь тэд уурлаж уцаарлаад хавьтуулдаггүй байна. “Одоо нэгэнт орчихоод битгий олон юм яриад бай, хүсвэл шүүхдээ хандаад хүсээд байгаа мөнгөө олж ав” гэж хүртэл хэлсэн байх юм.
Зарим айлууд шууд л мөнгө аваад гарах хүсэлтэй байгаагаа улсын комисс албан ёсоор хүлээгээд авчихвал заавал нүүнэ гэхгүй гэсэн бодолтой байгаагаа ярьж байсан. Шүүхээс хариу ирүүлсний дараагаар яах ийхээ шийднэ гэцгээв. Бизнес хийж бололгүй яахав, гэхдээ хаана хаанаа хал палгүй, хэл амгүй юм хийж баймаарсан.
Ер нь айл бүхний ярьж байгаа нийтлэг гомдол бол байрны ордер худлаа гарсан, метр квадратын зөрүүтэй, агааржуулагч байхгүйд байгаа аж. Энэ бүхэн нь Барилга байгууламж ашиглах тухай хуулийн 19/2 дугаар зүйлд зааснаар “Барьж дуусаагүй, дууссан боловч ашиглалтад хүлээж аваагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно” гэсэн зааптыг зөрчсөн болох нь мэргэжлийн хяналтын дүгнэлтээр тогтоогдоод байгаа аж.
Ийм тодорхой дүгнэлт гарчихсан байхад ямар замаар байрны ордерыг оршин суугчдад гаргаж өгөв гэдэг өөрөө ноцтой асуудал болж байгаа юм. Үүнээс гадна иргэдийн хэлж буйгаар шүүхийн хариу гаралгүй cap гаруй болж байгаа нь бас л Чинбаттай холбоотой бололтой. Танилтай, мөнгөтэй хүмүүсийн луйврын бизнес барилга, орон сууц болж хувираад байгаа нь нууц биш.
Мэргэжлийн байгууллагын дүгнэлт илэрхий тодорхой гарчихаад байхад оршин суугчдаа элдэвлэж, хэл амаар доромжилж байгаа нь арай л хэтийдсэн хэрэг биш гэж үү. Асуудал хэрхэн шийдэгдсэн талаар бид эргэн мэдээлэх болно.
М.Өнөржаргал
Эх сурвалж: “Монголын үнэн”
URL: