”Изинис Эйрвэйз”-ийн зарим зорчигчдод нөхөн төлбөр олгохгүй байна гэв
Улаанбаатар-Улаангомын чиглэлийн “Изинис Эйрвэйз” компанийн онгоц өчигдөр 11.15 цагт нислэг үйлдэх үед эвдрэл гарч ослын буулт хийсэн талаар өглөө манай сайт мэдээлсэн.
Тэгвэл өчигдөр ослын буулт хийсэн уг компанийн онгоц өнөөдөр 11.30 цагаас нисэхээр бүртгэлээ явуулж эхэлжээ.
Манай сайтад зорчигчдоос ирсэн мэдээллээр “Изинис Эйрвэйз” компанийн зүгээс өчигдрийн нислэгээр зорчих ёстой 60 хүн тус бүрт 20 мянган төгрөгийн нөхөн төлбөр өгөхөөр тогтсон ч яг одоогоор бүтэн зардал төлсөн хүүхдэд 10.000 төгрөг, нэг нас хүрээгүй бол огт нөхөн төлбөр өгөхгүй гэж буй гэнэ.
Н.Түвшин
URL: