Азийн хүүхдийн спортын наадмаас Б.Ганжав алтан медаль хүртжээ

ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотод болсон Азийн хүүхдийн спортын “Монгол туургатан”-ны их наадамд Өмнөговь аймгийн БТСГ-ын өсвөрийн хөнгөн атлетикч Баяндэлгэрийн Ганжав гүйлтийн 4:400 метрийн төрөлд алтан медаль хүртээд ирлээ.

Б.Ганжав энэ спортоор 3 дахь жилдээ Хадбаатар багшийнхаа удирдлага дор хичээллэж байгаа бөгөөд өнгөрсөн жил БНХАУ-д болсон “Монгол туургатан” наадмаас мөн энэ төрлөөрөө мөнгөн медаль хүртэж байжээ. Мөн Монголын хамгийн хурдан гүйгч хүүхдээр тодорч, 3 удаа хүрэл медалийн эзэн болж байсан олон амжилтуудыг үзүүлсэн байна.

2 жилд 1 удаа болдог уг наадам 5 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд хөнгөн атлетик, гимнастик зэрэг олон төрлөөр аймаг, хотуудаас шалгарсан 120-иод тамирчин Монгол Улсаа төлөөлөн оролцсон ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих