Монгол залуу согтуугаар хулгай хийжээ
Өмнөд Солонгос улсын Сувон хотын цагдаагийн газар тус дүүрэгт ажиллаж, амьдардаг Монгол улсын иргэн, 38-н настай M-ийг түр саатуулжээ.
М нь өчигдөр орой Сувон хотын нэгэн орон сууцны хороолол дахь байрны манаачийн өрөөний цонхоор орж, дотроо 50-н мянган воны эд зүйлс бүхий манаачийн цүнхийг хулгайлсан байна. Тэрээр хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ архидан согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд ойролцоох байрны гадаа унтаж байгаад, буцаад явахдаа цүнхээ алдсан манаачийн байрны урдуур явсан ажээ. Энэ үед цүнхээ таньсан манаач цагдаа дуудсанаар Монгол залуу саатуулагджээ.
Тэрээр “Би архи нэмж уух мөнгө олохоор хулгай хийсэн байна. Гэхдээ би хулгай хийж байхдаа хэт согтуу байсан тул юу хийж байснаа санахгүй байна” гэж хэлсэн байна.
URL: