Mаргааш Л.Гансүхийг цагдан хорих ангид, 09.00 цагаас шүүнэ
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох шүүх хурал маргааш ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид болно. Хурал өглөө 09.00 цагаас эхлэх юм.
Түүнийг энэ сарын 2-нд шүүх байсан ч гэрчүүд ирээгүй гэх шалтгаанаар хойшилж, улмаар хурал болтол Л.Гансүхийг цагдан хорих шийдвэр гаргасан. Харин Л.Гансүх нь шүүх хурлыг шүүхийн танхимд хийх ёстой, хорих ангид хийж байгаа нь хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа үйлдэл хэмээн ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржид хүсэлт гаргаад байгаа юм.
Хэрэв хүсэлтийг хүлээн авахгүй бол өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдээд буй. Түүний өмгөөлөгчид ч гэсэн хүсэлтийг нь хүлээн авахгүй бол хуралд оролцохгүй гэж байна. Харин маргаашийн шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэрчээр оролцоно. Тэрбээр өөрт байгаа нотлох баримтаа авч очно гэдгээ мэдэгдсэн билээ.
Л.Гансүхийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166.2, 263.2-т зааснаар буруутган шүүх юм.
Б.Анир
URL: