Эл Салвадор шоронгийн хоригдлуудын хэн ч хараагүй дүр төрх

Шоронгийн хуягууд хүртэл тэдний камерт орохоос татгалздаг аж.

Эл Салвадор улсын нийслэл Сан Салвадор хотын чанга дэглэм бүхий Пенас сиудад барриос шорон угтаа 800 хоригдлын багтаамжтайгаар анх баригдсан. Гэвч одоогийн байдлаар 2500 хоригдолтой байгаа аж.

Тэдгээрийн ихэнхийг Мара Салватруча буюу МС 13 гэмт бүлгийн гишүүд эзэлдэг.

Хар тамхины зартай гэмт бүлгийн гишүүдийг бие дээрх битүү шивээсээр нь амархан таньж болдог байна.

Улсдаа төдийгүй дэлхийд эрэн сурвалжлагддаг зартай Мара Салватруча бүлгийн гишүүдийн хорих өрөөнд шоронгийн хуягууд хүртэл орохоос татгалздаг байна.

Тус улсад гудамжны гэмт хэргийн тоо улам бүр өсөн нэмэгдэж буй бөгөөд өнгөрсөн сард гэмт хэргийн тоогоороо дэлхийд тэргүүлэх улсын эгнээнд орсон юм.

1992  оноос эхлэн тус улсад цуст аллагууд ихээр гарах болсон.

Өнгөрсөн сард л гэхэд тус шоронгийн хогийн цэгээс долоон хоригдлын цогцос олдсон нь битүү шивээстэй МС 13 бүлгийн гишүүд байсан юм. Тус хэргийг хар тамхины бүлгүүдийн хоорондын мөргөлдөөнөөс болсон гэж үзсэн юм.

И.Августа

PHOTONEWS.MN


URL:

Сэтгэгдэл бичих