Монгол Улсын долоон гайхамшгийг нэрлэв

Монгол Улс 21 аймгийн долоон гайхамшгийг нэрлэж байна. Ингэснээр манай улс147 гайхамшигт газраа тодруулж гадна дотныхонд таниулж байгаа гэсэн үг юм. Эдгээр газруудаас та бидний сайн мэдэх Дорнод аймгийн Хэрмэн цав, Хэрлэн барс хотын туурь цамхаг, Буйр нуур, Завхан аймгийн Отгонтэнгэр хайрхан, Бор хярын элсэн манхан, Мухартын гол, Баянхонгор аймгийн Цагаан агуй, Бичигт хад зэрэг газрууд багтаж байгаа юм.

Харин тэр бүр олны нүдэнд ил болж танигдаагүй онгон дагшинаараа оршиж байгаа ч гайхамшигт газруудын жагсаалтанд багтсан газар нутагт Архангай аймгийн Билгэ хааны цогцолбор, Дорноговь аймгийн Эргэлийн гол, Дорнод аймгийн Хайлангийн хадны хүн дүрст чулуу,дөрвөлжин булш, Дундговь аймгийн Өөш манхан, Морин хуур зэрэг газрууд нэрлэгдэж байна.

Аймаг тус бүрээс 7 гайхамшгаар нэрлэгдэж байгаа газруудаас Дундговь аймгийн Их газрын чулуу л гэхэд Монгол боржин бүсийн их хэмжээний хэсгийг агуулж төдийгүй хурц шовх хадан цохио нь он цагийн уртад элэгдэж муудаагүй байна. Харин Дундговь аймгийн Дэл уул нь зүүн тийш 17 км хойшоо 8 км сунаж оршсон өвөрмөц тогтоц бүхий газар юм.

Энэ мэтчилэн манай улсын иргэд ч өөрсдөө байгалийн гоо үзэсгэлэнг нь таниж амжаагүй байгаа газруудыг олон нийтэд зарлаж аймгуудын 7 гайхамшгаар бүртгэж авлаа.


URL:

Сэтгэгдэл бичих