Казахстанд согтуу гурван монгол иргэнийг саатуулжээ
Казахстаны Акмолинскийн районд цагдаагийнхан согтуу зорчигчидтой хоёр автомашин саатуулжээ. Тэгдээр хүмүүс 25-32 насны дөрвөн хүн байсны гурав нь Монгол Улсын иргэн, нэг нь Костаная хотын иргэн байсан тухай цагдаагийн газрын мэдээлсэн байна.
Державинск хотын шатахуун түгээгүүрийн газарт зогсоон шалгасан “Mercedes-Benz” болон “BMW-525” маркийн хоёр машины нэгнийх нь тээшний савнаас тайрсан буу олдсон бөгөөд цагдаагийнхан шаардлага тавьж, саатуулах үеэр халамцуу залуус эсэргүүцэл үзүүлжээ.
URL: