Хэнтий аймгийн улстөрчдийг Б.Бат-Эрдэнэ гишүүн тэргүүлжээ
Сургалт, судалгааны “New Era” төвөөс улстөрчдийн рейтинг тогтоох тандалт судалгааг зүүн бүсийн аймгуудад явуулжээ. Уг судалгаанд2000 гаруй иргэн хамрагдаж, “Сонгууль маргааш болбол хэнийг дэмжих вэ” гэсэн асуултад хариулсан байна.
Зүүн бүсийн хөгжлийн тулгуур төв болох Хэнтий аймгийн иргэд МАН-аас нэр дэвших нь тодорхой болоод байгаа Б.Бат-Эрдэнэ аваргад дахин итгэл хүлээлгэх магадлал өндөр байгаа нь энэ судалгаанаас харагджээ. Тэрбээр МАН-аас Хэнтий аймагт нэр дэвших магадлалтай хүмүүсийг тэргүүлж байгааг социологийн судалгааны дүн харуулжээ.
Харин МАН-аас Хэнтий аймагт нэр дэвших магадлалтай улстөрчдийг УИХ-ын гишүүн асан Н.Ганбямба удаалсан бол шийдлийн Засгийн газарт шадар сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүх хэнтийчүүдийн итгэлийг хүлээж буй МАН-ын улстөрчдөөс рейтингээрээ гуравдугаарт орсон байна. Тэгвэл Хэнтий аймгийнхан АН-аас М.Хүдэрбаатарыг дэмжих магадлал өндөр гарчээ.
Харин Хэнтий аймгийн АН-ын улстөрчдийг аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, “Цагаан шонхор холдинг”-ийн ерөнхийлөгч Ч.Энхтайван нар удаалж байгаа ажээ.
М.Өлзий
URL: