Хүүхдийн спортын V их наадам эхлэв
Монголын хүүхдийн спортынV их наадам хөлбөмбөгийн төрлөөр өчигдөр эхэллээ. Хөлбөмбөгийн төрөлд 15 хүртэлх насны хот, хөдөөгийн эрэгтэй найм, эмэгтэй таван баг өрсөлдөж байгаа юм.
Тэмцээний аваргууд энэ сарын 12-нд тодрох ажээ. Энэ тэмцээнд Баянзүрх, Сүхбаатар, Баянгол болон Хан-Уул дүүргийн багууд оролцож байгаагаас гадна Өвөрхангай аймгийн баг тамирчид орон нутгийн төлөөлөл болон хүрэлцэн ирсэн байна.
URL: