Ё.Лхагвасүрэн: Хүсэлт илгээж хуурамч фэйсбүүк хаягаа устгах боломжтой болсон

Сүүлийн үед бусдын өмнөөс хуурамч фэйсбүүк хаяг нээж, нэр төрд нь халдах тохиолдол цөөнгүй гарах болсон. Тэгвэл энэхүү асуудлыг зохицуулах зорилгоор ЦЕГ АНУ дахь фэйсбүүкийн компанитай харилцан тохиролцож Монгол Улсын иргэд өөрийн хүсэлтээр хуурамч фэйсбүүк хаягуудаа устгуулах бүрэн боломжтой болгожээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

144169226755ee7a6bcbb37-Фэйсбүүк хэрэглэгч хуурамч хаягаа устгуулах боломжтой болсон гэж байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-ЦЕГ-аас АНУ дахь фэйсбүүкийн компанитай харилцан тохиролцож Монгол Улсын иргэд өөрийн хүсэлтээр хуурамч фэйсбүүк хаягуудаа устгуулах бүрэн боломжийг бүрдүүлсэн. Тодруулбал, та өөрийн албан ёсны фэйсбүүк хуудаснаасаа фэйсбүүкийн “help center”- рүү нь бичиг баримтаа хуулбарлан явуулж хүсэлтээ илгээвэл тухайн хуурамч фэйсбүүк хуудаснуудыг фэйсбүүкийн үндэсний төвөөс устгадаг болсон.

-Мэдлэггүйгээсээ болж иргэд гэмт хэргийн золиос болох тохиолдол буурахгүй байгаа. Энэ тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Интернэт орчинд гэмт хэргийн золиос болж байгаа ганц зүйл өөрийн мэдээллээ хэт их дэлгэрэнгүй тавих байдаг. Энэ хүрээнд цагдаагийн байгууллага ажиллаж секс төрлийн гэмт хэргийн золиос болсон хэргийг шалгаж байна. Уг хэрэгт 15 иргэн хохирогчоор тогтоогдон шалгагдаж байна.

Б.Анир


URL:

Сэтгэгдэл бичих