Есөн аймаг тоон системд шилжлээ
Монгол Улсын телевизийн өргөн нэвтрүүлэг тоон, аналогийг давхар хэрэглэж байгаа юм. Харин ирэх аравдугаар сар гэхэд улс даяар аналоги системийг бүрэн унтрааж, тоон системд шилжих учиртай. Өнөөдрийн байдлаар есөн аймагт тоон системийг бүрэн унтраажээ. Энэ сард баруун аймгуудыг тоон системд бүрэн шилжүүлэх юм байна. “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ-ын Чанар хяналтын инженер Д.Оюунчулууны мэдээлж буйгаар ирэх аравдугаар сар гэхэд баруун аймаг, мөн Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотыг тоон системд бүрэн шилжүүлнэ гэв.
ХХЗХ-ны гаргасан төлөвлөгөөгөөр:
Долдугаар сард: Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Баянхонгор
Наймдугаар сард: Хэнтий, Сэлэнгэ, Өвөрхангай, Архангай, Дорнод, Сүхбаатар
Есдүгээр сард: Баян Өлгий, Булган, Говь Алтай, Дархан Уул, Завхан, Орхон, Ховд, Хөвсгөл, Увс
Дашрамд дуулгахад, сэрээн антеннаар телевизороо үздэг иргэдийн хувьд тоон системд хувиргагч төхөөрөмж авна. Нийслэлчүүд хувиргагч төхөөрөмжийг “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ-ын салбарууд, Нарантуул зах, Баянгол барилгын материалын дэлгүүр, Драгон төвүүдэд худалдаалж байгаа. Харин орон нутгийн иргэд тухайн аймагт байрлах Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын ажилчдаас авна.
URL: