Цахимаар газар өмчлүүлэх бүртгэл маргааш дуусна

Нийслэлийн иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх 4 дүгээр ээлжийн бүртгэл маргааш дуусна хэмээн албаныхан мэдээллээ.

4 дүгээр ээлжинд Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 28963 иргэнд газар өмчлүүлнэ. Бүртгэл 14 хоногийн хугацаанд үргэлжлэх юм.

Цахимаар газар өмчлүүлэх журмын дагуу 2013 оны 5 дугаар сарын 30-наас өмнө нийслэлийн иргэн болсон, өмнө нь газар өмчлөөгүй хүмүүс хамрагдана. Нийт 22 байршилд газар өмчлүүлж буй юм.


URL:

Сэтгэгдэл бичих