“Тоглоомчин” гишүүнийг “өргөж чадсан” Н.Энхбаяр энэ төрд “том” юм
Нам, эрх мэдэлтнийг “ёсчлон” дагавал ам тосддогийн жишээг УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “баталсан” нэгэн. Одоо тэрбээр шат ахиж бүхэл бүтэн салбарын яамыг толгойлохоор нэр нь яригдаж буй. Мэдлэг боловсрол нимгэн, энэ салбарын талаар “А” ч байхгүй хүнээр удирдуулахаар яригдаж буй хөөрхийлөлтэй энэ салбар бол “Барилга, хот байгуулалтын салбар”.
“Гмшүүд дотроо ганц цалингийн зээлтэй нь”, “гэр хороололд амьдардаг”, “эгэл ардын амьдралаас урлс төрд орж ирсэн” гэх эрээвэр хураавар тодотголууд түүнийг УИХ-ын суудалд тухалсан өнгөрсөн 3 жилд чимж ирсэн.
Өдгөө “гэр хорооллын гишүүн бүсгүй” бүхэл бүтэн бүтээн байгуулалтын голлох салбар болох барилга хот байгуулалтын салбарыг толгойлох нь.
Түүний намтар түүхийг сөхөж харья.
Төгссөн сургууль, мэргэжил:
1991 онд Нийслэлийн 10 жилийн 35 дугаар дунд сургууль
1994 онд Дархан хотын Анагаах ухааны дунд сургууль Бага эмч мэргэжлээр
2003 онд Цагдаагийн академи Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал:
2003 – 2006 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч
2003 онд Сүхбаатар аймгийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч
2007 – 2008 онд Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт арбитрч
2008 – 2009 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг дарга
2012 он Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.
Түүний боловсрол, ажлын туршлага энэ хэдхэн “өгүүлбэр”-т багтана. Гэвч түүний “товч” намтарт бичигдээгүй үлдсэн мэр сэр хар толбо бий.
Дүүргийн цагдаагийн газарт ажиллаж байхдаа хүн амины хэрэгт холбогдсон найзаасаа 1.5 сая төгрөг авсан,
МАХН-ын хэсэг нөхөд болох З.Баянсэлэнгэ нарын дөрвөн хүн экс Ерөнхийлөгчийн туслах Б.Тулгыг баривчлах үед прокурор О.Мөнхбаатарын биед халдсан гэх үндэслэлээр шалгагдсан зэрэг “гэмт үйлдлийн” шинжтэй намтар ч бий.
Өнгөрсөн 3 жилд төрд зүтгэхдээ тэрбээр “Тоглоомчин” гишүүн хоч зүүгээд амжсан. Чуулганы танхимд Candy Crash тоглоод сууж байдаг З.Баянсэлэнгэ гишүүн одоо барилга, хот байгуулалтын сайдын өрөөнд тоглох боломжтой болох нь.
Ийм түүх намтартай нэгнээр бүхэл бүтэн салбарыг яамыг толгойлуулахаар зүтгүүлж чадсан Н.Энхбаяр энэ төрд “үнэхээр том” аж.
Өөрийг нь “оройлон дэмжсэн” залуухан бүсгүйг Ч.Сайханбилэгт “шахсаар байгаад” нэрийг нь сайдад өргөн бариулж чадлаа. Харин “тоглоомчин” гишүүн З.Баянсэлэнгийг ангийн хамт олон дэмжих болов уу?
Г.Эрдэм
ugluu.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
зайл балай авгай нэр монголын төрийг гутааж байна шүү ичмээр юмаа зайл зайл