82 000 жолоочийн эрхийг сэргээж эхэллээ
Өршөөлийн хуулийн дагуу 2014-10-р сараас 2015-07-02-ны өдрөөс өмнө эрхээ хасуулсан жолооч нарын эрхийг сэргээж эхэлсэн байна. Өчигдөр Лицензийн төвд 1000 гаруй жолооч эрхээ сэргээлгэжээ.
Өнөөдрийн хувьд мөн л хөл хөдөлгөөн ихтэй байна. Эрх сэргээхэд шалгалт авахгүй бөгөөд жолооч нар иргэний үнэмлэхтэйгээ Лицензийн төвд очиж сэргээлгэнэ.
Түүнчлэн эрх сэргээхэд ямар нэг тодорхой хугацаа заагаагүй учир жолооч нарыг яаралгүй өөрсдийн цаг заваа тохируулан ирж, хэт их ачаалал үүсгэхгүй үйлчлүүлэхийг Лицензийн төвийн удидрлагаас уламжилжээ.
URL: