А.Мөнхбат: Миний бага нас

144168261855ee54ba11f18

Уул шиг ханхар аав минь
Унага номхочлон уургалуулж
Урмаар хүүгээ тэтгэдэг байсан

Буян нь бялхсан ээж минь
Бурууг зөвлөж, зөвийг зөөллөж
Бурмаар хүүгээ шагнадаг байсан

Урам бурам хоёроор
Угжуулж өссөн бага нас минь
Намхан бор толгодынхоо дундаас
Намайг үдэхэд нартай байсан

Адуунд мордсон аавыгаа
Ухаан тээгээд ирэхэд нь
Ааруул өвөртлөн тоссон
Адтайхан бага нас минь
Алгаараа даллаад ард үлджээ

Аргалд явсан ээжийгээ
Бодол түүгээд ирэхэд нь
Арагий нь түшиж буулгасан
Азтайхан бага нас минь
Хормой нь дэрвээд хол хоцорчээ

—————————————————-

URL:

Сэтгэгдэл бичих