1000 гаруй жолооч эрхээ сэргээлгэжээ

6276405a7e9fad15greatӨршөөлийн тухай хууль батлагдаад удаж байна. Эл хуульд авлига, албан тушаалын хэрэгт холбогдох хуулийн заалтуудад Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан байгаа юм. Хоригийг хэлэлцэхийг түр хугацаагаар хойшлуулж, түүнээс бусад заалтуудыг хэрэгжүүлж эхлүүлэх чиглэлийг Өршөөлийн хуулийн комисс гаргасан.

Ингэснээр эрхээ хасуулсан 82 мянган жолоочийн эрхийг сэргээх ажиллагааг эхлүүлжээ. Өчигдөр л гэхэд Лицензийн төвд 1000 гаруй жолооч эрхээ сэргээлгэсэн байна. Өршөөлийн хуулийн дагуу энэ оны долоодугаар сарын 02-ноос өмнө эрхээ хасуулсан жолооч нарын эрхийг сэргээж эхэлсэн байна. Эрх сэргээлгэхэд шалгалт авна гэх мэдээлэл цацагдаж байсан.

Тэгвэл албаны хүмүүс шалгалт авахгүй, жолооч нар биеийн байцаалтаа Лицензийн төвд авч очоод сэргээлгэж байгаа гэж мэдээлэв. Мөн эрх сэргээлгэх үйл ажиллагаа нь ямар нэгэн хугацаагүй учраас бөөн бөөнөөрөө ирж оочер дараалал үүсгэхгүй байхыг Лицензийн төвөөс анхааруулжээ.


URL:

Сэтгэгдэл бичих