Долоон бурхан од
Эртээ урьдын цагт цорын ганц хүүтэй нэгэн эмгэн байж гэнээ. Хүү нь хугацаагүй цэргийн албанд яваад их удсан байж л дээ. Эмгэн нас нь дээр гарах тусам улам ихээр хүүгээ санах болжээ. Тэгээд ханан гэрээсээ явж хадан гэртээ очихоосоо өмнө хүүгийнхээ барааг нэг харах юмсан гэж бодох болж. Энэ хүслээ орой болгон долоон бурханд даатган залбирах болж гэнээ. Удсан ч үгүй хүүгийнх нь явсан дайн төгсгөл болсон сураг дуулдаж эмгэн хөл нь газар хүрэхгүй ихэд баярлан хүүгээ хүлээж эхлэв. Гэтэл гурав хоногийн дараа эмгэн хүүгийнхээ барааг үнэхээр харсан боловч хүү нь амьд биш, хүүгийн цогцос л хүргэгдэн иржээ.
Энгийн усны молекулын талст ямар ч замбараагүй байхад, сайхан хөгжим, бурханы маань “сонссон” усны талстууд цасан ширхэгнийх шиг гоё хэлбэрт орсон байдаг. Ус бол мэдээллийг өөртөө хамгийн ихээр шингээн тээвэрлэдэг бодис гэдгийг эрдэмтэд батлаад байгаа. Энэ нь манай бурханы номны маани гүрэм шингэсэн рашаан болохыг баталж байна гэсэн үг. Мөн хамгийн сүүлийн үеийн гэгдэх ноетикийн шинжлэх ухаан нь хүний бодол санаа гэдэг бол тодорхой энерги учраас жинтэй, бодит ахуйд үйлчлэх чадвартай гэдгийг судалдаг. Энэ нь буддын хоосон чанарын онолтой агаар нэгэн билээ. Монголчууд маань сайн санааны үзүүрт тос, санаа сайн бол заяа сайн гэж ярьдаг.
URL: