Чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ эхэллээ
Чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ АНУ-ын Лас-Вегас хотын “The Orleans Arena” спортын ордонд өчигдөр эхэллээ. Энэ удаагийн ДАШТ-д 120 гаруй орны 450 орчим тамирчин өрсөлдөнө. Өнөөдөр, маргааш сонгомол бөхийн дэлхийн аваргын медальтнууд тодорно.
Энэ удаагийн ДАШТ-ий эхний зургаан байрт шалгарсан тамирчид олимпийн наадамд өрсөлдөх эрхээ авах юм. Чөлөөт бөхийн тэмцээний эхний өдөр манай улсаас гавьяат тамирчин Г.Мандахнаран, С.Батцэцэг, ОУХМ С.Бямбацэрэн, Б.Шоовдор, Г.Наранчимэг нар дэвжээнд гарна.
Лас Вегаст болж буй тус тэмцээнд оролцох Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж, ОХУ-ын чөлөөт бөхийн холбооны тэргүүн Мамиашвали нарт АНУ-д зорчих виз олгоогүй гэх мэдээлэл байна.
URL: